Шугамын зээл
• Шугамын зээл нь зээлдэгчид урьдчилан тогтоосон зээлийн дээд хэмжээнд хүртэл шаардлагатай үед зээл авах, ашигласан зээлийг төлж байх үедээ дахин авах боломжтой зээлийн төрөл юм.
• Энэхүү зээлийн давуу тал нь урсгал хөрөнгийн уян хатан шийдэл болж, бизнес эсвэл хувь хүн шаардлагатай үед зээлийг дахин ашиглах боломжтой байдаг.
- Зээлийн хэмжээ: 1.5 сая – 500 сая төгрөг хүртэл
- Зээлийн хугацаа: 24 сар хүртэл
- Зээлийн дундаж хүү /сар/: 3.2% – 3.8%
- Зээлийн дундаж хүү /жил/: 36% – 45.6%
-
Эрх зүйн чадамж ба орлогын тогтвортой байдал:
– Зээлдэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд зээлийн хугацаанд тогтвортой орлоготой байх ёстой.
-
Зээлийн түүх:
– Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх.
-
Цалингийн орлоготой зээлдэгчид:
– Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх ба орлого нь банкны дансны хуулгаар баталгаажсан байх.
-
Бизнесийн орлоготой зээлдэгчид:
– Бизнес нь 6 сар ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орлого нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой банкны дансны хуулгаар баталгаажсан байх.
-
Барьцаа хөрөнгийн өмчлөл:
– Барьцаа хөрөнгө нь хоёр буюу түүнээс дээш өмчлөгчтэй тохиолдолд бүх өмчлөгч нь зээлдэгч болон/эсвэл барьцаалуулагчаар оролцоно.
- Иргэний цахим үнэмлэх;
- Компани бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Орлого тодорхойлох бичиг баримт / Бизнестэй холбоотой орлого баталгаажих сүүлийн 6 сарын дансны хуулга, санхүүгийн баримт бичгүүд, бизнесийн гэрээ хэлцлүүд гэх мэт;
- Барьцаалах хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Бусад шаардлагатай материал
- Автомашин;
- Орон сууц;
- Оффис худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- Авто зогсоол;
- Амины орон сууц хаус өмчлөх эрхтэй газрын хамт;
- Үйлдвэрийн барилга байгууламж;