Хэрэглээний зээл
Харилцагчийн өрхийн санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэх, тав тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой зээл юм.
- Зээлийн хэмжээ: 1.5 сая – 50 сая төгрөг хүртэл
- Зээлийн хугацаа: 24 сар хүртэл
- Зээлийн дундаж хүү /сар/: 3.2% – 3.8%
- Зээлийн дундаж хүү /жил/: 36% – 45.6%
- Эрх зүйн чадамж ба орлогын тогтвортой байдал:
– Зээлдэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай бөгөөд зээлийн хугацаанд тогтвортой орлоготой байх ёстой.
- Зээлийн түүх:
– Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон ангилал шилжсэн зээлийн түүхгүй байх.
- Цалингийн орлоготой зээлдэгчид:
– Сүүлийн 6 сарын хугацаанд тухайн байгууллагад үндсэн ажилтнаар ажилласан байх ба орлого нь банкны дансны хуулгаар баталгаажсан байх.
- Бизнесийн орлоготой зээлдэгчид:
– Бизнес нь 6 сар ба түүнээс дээш хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орлого нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой банкны дансны хуулгаар баталгаажсан байх.
- Барьцаа хөрөнгийн өмчлөл:
– Барьцаа хөрөнгө нь хоёр буюу түүнээс дээш өмчлөгчтэй тохиолдолд бүх өмчлөгч нь зээлдэгч болон/эсвэл барьцаалуулагчаар оролцоно.
- Иргэний цахим үнэмлэх;
- Цалингийн орлоготой тохиолдолд- Нийгмийн даатгалын лавлагаа болон цалинтай холбоотой сүүлийн 6 сарын орлого баталгаажсан дансны хуулга;
- Бизнесийн орлоготой тохиолдолд: Орлого тодорхойлох бичиг баримт / Бизнестэй холбоотой орлого баталгаажих сүүлийн 6 сарын дансны хуулга, санхүүгийн баримт бичгүүд, бизнесийн гэрээ хэлцлүүд гэх мэт;
- Барьцаалах хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Бусад шаардлагатай материал
- Автомашин;
- Орон сууц;
- Оффис худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
- Авто зогсоол;
- Амины орон сууц хаус өмчлөх эрхтэй газрын хамт;
- Үйлдвэрийн барилга байгууламж;