Nvidia-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, зах зээлийн үнэлгээгээрээ эргэн тэргүүлж эхлэв.
Nvidia-ийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, зах зээлийн үнэлгээгээрээ эргэн тэргүүлж эхлэв.
Женсен Хуан: Компьютерын салбар томоохон шинэчлэлийн дөнгөж эхэнд байна
(Bloomberg) — “Nvidia” компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 4.3 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.77 их наяд ам.доллар болж, эргэн хамгийн өндөр үнэлгээтэй компаниар нэрлэгдэх эхлэлээ. Дөрөвдүгээр сараас хойш тус компанийн хувьцааны ханш 63 хувиар өсөөд байгаа юм. Өсөвч хандлага нь энэ хугацаанд тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд ам.доллараар нэмэгдэжээ.
БНХАУ-д хагас дамжуулагчийн борлуулалтын хязгаарлалт нэмэгдээд буй ч “Nvidia” компанийн I улирлын тайлан харьцангуй сайн үзүүлэлттэй гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх голлон нөлөөлсөн байна. Мөн “Nvidia”-ийн нийт борлуулалтын 40 гаруй хувийг бүрдүүлэгч “Microsoft”, “Meta” болон “Alphabet” зэрэг томоохон компаниуд хиймэл оюуны дэд бүтцэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь тус компанийн орлого үргэлжлэн өсөх потенциалыг харуулж байгаа юм.